m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 07:31
176
Шарсан гочужан хийх жор

Орц:

Нэг жижиг цайны аягаар Гочужанг. Гадуур дэлгүүрээр маш их зарагддаг Шоо хэлбэртэй жижиглэж хэрчсэн үхрийн мах. 4 цайны халбага гүнждийн тос 1/4 цайны аяга зөгийн бал 3-н хумс жижиглэж хэрчсэн сармис. Мөн нэг бөөрөнхий сонгино нэмж болно. 1/4 цайны аяга хар перц Нэмэлтээр хагас цайны аяга монгол самар. Нарс модны бидний мэдэх Мөн ахиухан агшаасан будаа, далайн байцаа хэрэг болно

1. Хайруулын тавгаа сайтар халаасны дараа гүнждийн тосоо хийж, дараа нь сармисаа хийн 1 мин хуурна. Дараа нь дөрвөлжин хэрчсэн үхрийн махаа хийж хуурна

2. Махаа бор өнгөтэй болтол нь хуурна. Энэ хоолонд давс ордоггүй гэхдээ би бага зэрэг давс нэмчихдэг. Мөн хар перцээ хийж өгнө.

3. Харин одоо галаа багасгаж гочужангаа хийж хутгаж өгнө. Мөн зөгийн бал болон самраа дээрээс нь хийж модон хутгуураар 5 мин орчим зуурмагаа өтгөн болтол нь зөөлөн гал дээр хуурна.Самар ашиглахгүй байж болно.

4. Гаргахаасаа өмнө 2 цайны халбага гүнждийн тостой хольж хутгаарай. За гол хоол маань бэлэн боллоо энэ хооронд будаа маань агшисан байх ёстой. Маш их халуун ногоотой учир бага зэрэг махыг их хэмжээний будаагаар хачирлаж идэж болно

5. Одоо шарсан гочужантай хуурганаасаа бага зэргийг будаан дотроо хийгээд далайн байцаагаар ороогоод идээрэй.