m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 07:52
96
Замын хөдөлгөөнд мотоцикльтой оролцохыг түр хоригложээ

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа, гулгаа үүсэн авто замын нөхцөл байдал хүндэрч буй тул Дархан Уул аймгийн нутаг дэвсгэрт ирэх дөрөвдүгээр сарын 01 хүртэл замын хөдөлгөөнд мотоцикльтой оролцохыг түр хориглосон Засаг даргын захирамж гарчээ. 

Дархан Уул аймгийн нутаг дэвсгэрт ирэх дөрөвдүгээр сарын 01 хүртэл замын хөдөлгөөнд мотоцикльтой оролцохыг түр хоригложээ

Үүнтэй холбогдуулан нийт мотоцикль бүхий иргэдийг дээрх хугацаанд мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас анхааруулав.