m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 08:09
49
М.Шумахерын тухай содон баримтууд

  • ДАШТ-д долоон удаа (1994-95, 2000-04) түрүүлсэн
  • Таван жил дараалж (2000-04 ) аваргалжээ.
  • 2002 онд зургаан гарааны өмнө түрүүлэх болзлоо хангасан нь “Формула 1”-ийн түүхэн дэх хамгийн хол тасархай түрүү ажээ.
  • Одоогоос найман жилийн өмнө тав дахь удаагаа дэлхийн аварга болохдоо ардаа орсон Рубенс Баррикеллогоос 67 оноогоор тасарч байжээ. Тэр жил Шуми 144, Баррикелло 77 оноо авч байв.
  • 2000 оны аравдугаар сарын 8-наас 2005 оны есдүгээр сарын 25 хүртэл буюу 1813 хоногийн турш дэлхийн аварга цолыг хадгалсан нь бас л рекорд.

  • 1992 оны Бельгийн гран-прид анхны түрүүгээ авснаас хойш 5145 хоногийн дараа 2006 онд Хятадын гран-прид сүүлчийн удаа түрүүлжээ.
  • Нийт 250 гран-прид оролцохдоо 91 ялалт байгуулсан.
  • 2004 оны улирлын 18 гарааны 13-д нь торгон жолоо өргүүлжээ.
  • Францын гран-прид найман удаа (1994, 1995, 1997-98, 2001-02, 2004, 2006) аваргалсан нь мөн л дээд амжилтад тооцогддог.
  • Янз бүрийн 22 гран-прид аваргалсан байна.
  • “Феррари”-гийн гал улаан машиныг хөлөглөн 179 уралдаанд оролцож, 72-т нь түрүүлжээ.
  • 15 улирал дараалан (1992-2006) дор хаяж нэгээс дээш гран-прид түрүүлж байв.

  • 2006 онд нийт долоон гараанд түрүүлсэн мөртлөө дэлхийн аварга болж чадсангүй. Францын Ален Прост 1984, 1988 онд, Финландын Кими Райкконен 2005 онд дээрх “амжилт”-ыг нь давтаж байжээ.
  • Нийтдээ 22 удаа хет-трик (уралдааны болон поул-позишны түрүү, тойргийг хамгийн хурдан туулсан үзүүлэлт), 40 дубль (уралдааны болон поул-позишны түрүү) хийсэн аж.
  • Байрлал тогтоох 68 уралдаанд түрүүлсэн.
  • 76 удаа тойргийг хамгийн богинохон хугацаанд туулсан.

  • 2002 оны улирлын 17 гараанд бүгдэд нь шагналын тавцан дээр гарчээ. Харин карьерийнхаа хугацаанд нийтдээ 154 удаа барианд эхний гуравт орсон байна.
  • “Формула-1”-т 17 жил уралдахдаа шагналын оноо 1378-ыг цуглуулжээ.
  • Нийт 190 уралдаанаас шагналын оноо авсан.