m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 08:10
61
4.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр боллоо. Тус хурлаар салбарын сайдын багцын орлогын гүйцэтгэлийг тооцоолж гаргасан байна. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 4.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн аж. 

Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 83.1 сая төгрөг, бусад орлого 934 сая төгрөг байна. 

4.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

Түүнчлэн Газрын тосны газар нийт 14.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үүнээс газрын тосны орлого 14.7 тэрбум төгрөг, бусад орлого 60.5 сая төгрөг байна. 

Ингэснээр уул уурхайн сайдын багцын хэмжээнд улсын төсөвт 19.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.