m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 08:15
87
1.17 сая баррель газрын тос олборложээ

Уул уурхайн яамны мэдээлснээр Монгол Улс шатахууны ердийн хэрэглээний 44 хоногийн нөөцтэй байгаа юм байна.

Тодруулбал, энэ сарын 24-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 60 хоног, Аи-92 автобензин 52 хоног, дизелийн түлш 48 хоног, онгоцны түлш буюу ТС-1 14 хоногийн тус тус нөөцтэй байгаа аж.

1.17 сая баррель газрын тос олборложээ

Түүнчлэн энэ сарын 22-ны өдрийн байдлаар манай улс 1.17 сая баррель газрын тос олборлож, 1.09 баррель газрын тос экспортолсон байна.