m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 08:44
44
Якутаас хирсний цогцос олджээ

Якутын эрдэмтэд мөсөн галвын төгсгөлөөр амьдарч байсан хирсний үлдэгдлийг олжээ. Сахагийн бүгд найрамдах улсын Шинжлэх ухааны академийн ажилтны ярьснаар энэхүү олдворыг өнгөрсөн оны есдүгээр сард Абыйгийн дүүргээс олсон ч таван сарын дараа л мэдээлж байгаа нь энэ ажээ. Хирсний цогцсыг олсон анчны нэрээр түүнийг Саша хэмээн нэрлэжээ.

Хирсний гулуузны бараг тал нь хэвээрээ шахуу, дээр нь гавлын яс, зөөлөн эд, шүд нь хадгалагдан үлдсэн нь судлаачдын хувьд томоохон олз болсон юм. Өвсөн тэжээлтэн энэхүү хирс Европ, Азийн дунд орших тундрт амьдардаг байсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс болж устсан ажээ.