m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 10:07
49
"MSE ALL" нэгдсэн индекс 984.57 нэгжид хүрчээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 25-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 22.316 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Энэ өдөр “II” ангилалд 15 компанийн 14.466 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд нэг компанийн нийт 7.850 ширхэг хувьцаа арилжигдсан аж. Тус арилжаагаар "Ремикон" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 8321 ширхэг үнэт цаас 735.890 төгрөгөөр арилжигдсан бол үнийн дүнгээр "Бинсэ" ХК-ийн 7.850 ширхэг үнэт цаас 6.240.750 төгрөгөөр арилжигджээ.

"MSE ALL" нэгдсэн индекс 984.57 нэгжид хүрчээ

Харин "MSE ALL" нэгдсэн индекс 984.57 нэгж болж 0.08 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол ТОП-20 индекс мөн адил 0.14 хувиар буурсан дүнтэй гарчээ.