m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 11:13
65
Хятадын хүн ам огцом өсжээ

Өнгөрсөн онд Хятад улс гэр бүлийн бодлого төлөвлөлтөндөө өөрчлөлт оруулсан билээ.  Тухайн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хоёулаа айлын ганц хүүхэд бол тухайн гэр бүл хоёр хүүхэд төрүүлж болохыг 2013 оны сүүлчээр эх газрын Хятадын 31 мужийн 29-д хуулиар зөвшөөрснөөс хойш шинээр төрсөн хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн байна. Хятадын Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн онд 16.87 сая хүүхэд шинээр төрсөн нь 2013 оныхоос 470 000 хүүхдээр олон байгаа ажээ. Судлаачдын үзэж байгаагаар шинээр төрөх хүүхдийн тоо өмнөх үеийнхээс жилд 1 саяаар нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн оны төгсгөлийн статистикийн мэдээнээс үзвэл 1 сая 70 мянган хос хоёр дахь хүүхдээ бүртгүүлсэн байна.