m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 00:36
55
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна

Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Тус ажиллагаа өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр 11:30 цагт болох бөгөөд энэхүү төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхыг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар, хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино хэмээн холбогдох албанаас мэдээлсэн байна.

Дашрамд сануулахад, энэхүү төслийн I үе шатыг хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улсад буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа энэхүү төсөл нийт 4.9 сая еврогийн санхүүжилттэй аж.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна