m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 01:38
120
Баавгайн савар хилээр гаргахыг завджээ

Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн “М” гэгч 41-65 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд есөн ширхэг баавгайн савар нуун хил нэвтрүүлэхийг завджээ. Мөн иргэн “О” 38-52 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудал доор дөрвөн ширхэг баавгайн савар нууж хууль бусаар хил нэвтрэх үед хилчид илрүүлэн саатуулжээ. Хэргийг шалгахаар гаалийн байгууллагад шилжүүлсэн байна.