m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 01:45
67
Дорнод аймагт Өвөр Монголоос мэндчилгээ ирүүлэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны намын дарга Бай Айжүн, Хошууны дарга Галжав нараас Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатарт баярын мэндчилгээ ирүүлэв.
Уг мэндчилгээнд:
Танд болон Дорнод аймгийн нийт ард иргэдэд айлчлан ирж буй шинэ хаврын энэ сайхан баярын мэндийг миний бие Шинэ Барга Баруун Хошууны Засгийн ордон болон хошууны нийт ард иргэдийн нэрийн өмнөөс дэвшүүлж байна.
Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 66 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 21 жилийн ой тохиож байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин танай улсад амжилттай айлчилж “Дотносог, үнэнч шударга, цэцэглэн хөгжье” гэсэн гадаад харилцааны санал дэвшүүлэн хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчлан үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр орны хоёр аймгийн ирээдүй сайн сайхан зүйлээр дүүрэн байна гэдэгт бид итгэж байна.
Монгол, Хятад улсын ард иргэд нөхөрсөг ахан дүүс болцгоож, Хэрлэн голын ус шиг урт удаан жилийн түүхтэй болохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.

Танд сар шинийн мэнд хүргэж, түмэн хэрэг сэтгэлчлэн бүтэхийн ерөөл айлтгая!
Дорнод аймгийн нийт ард иргэдэд эрүүл энх, аз жаргал, баяр хөөр, сайн сайхныг хүсье!
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ШББХ-НЫ НАМЫН ДАРГА БАЙ АЙЖҮН
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ШББХ-НЫ ХОШУУНЫ ДАРГА ГАЛЖАВ