m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 01:51
251
Цагаан мөөгтэй «Боровичок» салат хийх жор

Орц:

Төмс                      300 г                         

Давс                      6 г 

У/тос                     100 мл         

Майонез              500 г 

Яншуй                  7 г             

Ногоон сонгино   90 г 

Өндөг                  3 ш               

Сонгино              80 г 

Цагаан мөөг     500 г                

Давсалсан өргөст хэмх   120 г 

Хар перец 3 г 

Хийх арга:

Салатны орцонд төмс, давсалсан өргөст хэмх, тахианы өндөг, цагаан мөөг, бөөрөнхий сонгино,ногоон сонгино болон шинэхэн яншуй, майонез, наранцэцгийн тос, давс, хар перец орно. Төмсөө хальстай нь, өндгөө аргатал нь чанана. Цагаан мөөгөө угааж хуурай сальфеткаар усыг нь шингээж аваад жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Мөөгөө жижиглэж хярсан сонгинотойгоо ургамлын тосонд хийж шарна. Бага зэрэг давс хийнэ. Чанаж хөргөсөн төмсөө арилгаж, жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Ногоон сонгиноо угаагаад хярж хэрчинэ. Чанаж хөргөсөн өндөгнийхөө цагааныг маш жижигхэн хэрчинэ. Давсалсан өргөст хэмхээ маш жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Тавган дээр хамгийн эхлээд төмсөө тавьж иайонез түрхээд бага зэрэг давс, перецээр амтална. Дараа нь ногоон сонгиноо тавьж майонез түрхэнэ. 

Дараагийн давхарга — давсалсан өргөст хэмх. Дахин майонез түрхэнэ. Давсалсан өргөст хэмхэн дээрээ сонгинотой шарсан цагаан мөөгөө тавина. Мөөгөн дээрээ өндөгний цагаанаа тавина. Майонез түрхэнэ. Хамгийн сүүлд үрүүлэнд үрсэн өндөгний шараа тавина. Салатаа ногоон яншуйгаар чимэглээд шууд олгож болно. Эсвэл 1 цаг байлгаж байгаад иднэ.