m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 01:56
45
Сайд талархал гардууллаа

Монголын жүжигчдээс дэлхийн кинонд анхлан хөл тавьж "Марко Поло" кинонд тоглосон жүжигчин Б.Амарсайхан болон "Чонон сүлд" кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Р.Анхням нарыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзахаар өөрийн өрөөндөө урьсан юм. Харин энэхүү уулзалтад жүжигчин Б.Амарсайхан тодорхой шалтгааны улмаас ирж амжаагүй бөгөөд хүрэлцэн ирсэн жүжигчин Р.Анхнямд сайд Л.Гантөмөр уйгаржин бичгээр нэрийг нь бичсэн дурсгалын бичиг гардуулахын зэрэгцээ урлаг, соёлын талаарх ямар ч асуудлаар яаманд хандах болон сайдтай уулзах ногоон гэрлийн эрх олгосон байна. Мөн цаашдаа дэлхийн хэмжээний уран бүтээл дээр ажиллахад нь туслах, англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх тал дээр яамны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.