m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 01:59
100
Ирэх сард Япон, АНУ дипломат уулзалт хийнэ

Ирэх сарын дундуур АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри Японы Гадаад Харилцааны Сайд  Фумиёо Кишида нар уулзаж дэлхий нийтийн санааг зовоосон хэд хэдэн цогц асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар Японы мэдээлэлийн хэрэгслүүд мэдээлжээ. Кишинда, Керри нар тероризмтэй тэмцэх болон хоёр талын батлан хамгаалахын харилцааг хөгжүүлэхтэй холбоотой Японы хууль журмын талаар хэлэлцэх юм.

Японы Ерөнхий  сайд  Шинзо Абэ дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр АНУ-д айлчлан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах төлөвлөгөөтэй байгаа ажээ.