m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 02:19
43
Нөөцийн махны "гацаа" ирэх долоо хоногоос шийдэгдэнэ

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас  нэгдүгээр сарын 25-наас эхлэн нөөцийн мах худалдаална гэж мэдээлсэн. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нөөцийн мах хэзээ, хэрхэн, хэдэн төгрөгөөр худалдаалах нь тодорхойгүй байна. Учир нь нөөцийн мах бэлтгэсэн компаниудад килограмм тутамд нь мянган төгрөгийн урамшууллыг төрөөс олгодог. Гэтэл аж ахуй нэгжүүдэд өнгөрсөн жилийн урамшууллын мөнгөнөөс 4.5 тэрбум төгрөг, энэ жилийн урамшуулал болох 14 тэрбум төгрөгийг олгоогүй байна.  Иймээс нөөцийн мах хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм.   Энэ талаар Монголын махны холбооны захирал М.Жадамбаагаас тодруулахад "Энэ асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгууллагдсан байгаа. Одоогоор ярьж шийдэгдсэн зүйл алга байна. Ирэх долоо хоногоос ажлын хэсэг хуралдаж, Засгийн газарт уг асуудлыг танилцуулахаар болсон" гэсэн юм. 

Өнөөдрийг хүртэл нөөцийн мах хэзээ, хэрхэн, хэдэн төгрөгөөр худалдаалах нь тодорхойгүй байна

Энэ жил нийслэлд “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” зэрэг дөрвөн компани тус бүр гурван тонн нийтдээ 12 тонн мах бэлтгэсэн. Мөн Дархан-Уул аймагт “Дархан мийт”, Орхон аймагт “Эрдмийт” компани шалгарч тус бүр нэг тонн мах нөөцлөөд байгаа юм. Харин үнийн тухайд гэрээ ёсоор өнгөрсөн жилийн ханшаас нэмэхгүй худалдаалах гэнэ. Өнгөрсөн 2014 онд үхрийн махыг килограмм нь 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдаалж байсан юм.