m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 02:32
72
“Эх хэлний баяр"-ыг тэмдэглэлээ

Дэлхийн долоон тэрбум гаруй хүн зургаан мянга гаруй хэлээр ярьдаг гэсэн судалгааг ЮНЕСКО гаргажээ. Гэхдээ эх хэлний хэрэглээний бараг тэн хагас нь устаж үгүй болоход ойрхон байгаа аж. Тиймээс 1999 онд ЮНЕСКО -оос жил бүрийн хоёрдугаар сарын 21-ны өдрийг “Олон улсын төрөлх хэлний өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Энэ өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газар, Дархан сумын ЗДТГ-тай хамтран “Эх хэл-Тусгаар тогтнолын баталгаа” аяны дор “Эх хэлний баяр”-ыг зохион байгууллаа.

ЮНЕСКО-оос жил бүрийн хоёрдугаар сарын 21-ны өдрийг “Олон улсын төрөлх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг

Үйл ажиллагааны үеэр Союз-27-р сургууль, Монгол-Туркийн хамтарсан 21-р сургууль, Эрдэм-Хөтлөгч 29-р сургууль, Цайхун сургууль, Монгол-Германы 19-р сургууль, Наран сургууль, Монгол-Оюу сургууль, Дархан сумын 15,18, Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн авъяаслаг сурагчид урлагийн тоглолт, уран бичлэгийн болон үндэсний хувцасны үзүүлбэрээ баярт хүрэлцэн ирсэн зочдод сонирхуулав. Дархан сумын Засаг даргын нэрэмжит "Эх хэлний баяр"-ын үйл ажиллагааны үеэр "Эх хэлээ дэлгэрүүлэгч багш"-ийг тодруулсаны зэрэгцээ суралцагчдын шилдэг бүтээл, шилдэг урлагийн үзүүлбэр үзүүлсэн хамт олонд Батламж гардуулжээ. 

Дархан-Уул аймаг “Эх хэлний баяр”-ыг зохион байгууллаа