m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 03:11
49
Охиныг хөнөөсөн этгээдүүдийг саатуулан шалгаж байна

Дөрвөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт зодуулж нас барсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархаад байна. Уг мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Энэхүү хэрэгт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй аж. Уг хоёр этгээдийг цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа гэнэ. Охины цогцост дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн аж. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа тул хэргийн талаархи мэдээллийг эргэн хүргэх болно.