m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 03:14
44
Чөлөөтийнхөн Беларусийг зорино

Чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид гуравдугаар сарын эхээр Санкт-Петербургт болох Дэлхийн цомын тэмцээнд зодоглох бол эрчүүд нь энэ өдрүүдэд Беларусийн нийслэл Минскт болох олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга, домогт бөх Александр Медведийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох ажээ. 14 дэх удаагаа зохиогдох тус тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ Э.Бэхбаяр /Хангарьд/, ОУХМ Б.Номин /Гацуурт-Олимп/, ОУХМ Д.Цогтбаатар, /Алдар/, ОУХМ Б.Хаш-Эрдэнэ /Алдар/, 61 кг-д ОУХМ Б.Нэмэхбаяр /Хасу-Мегастарс/, ОУХМ Н.Лхамгармаа /Алдар/, гавьяат тамирчин Э.Ням-Очир /Хилчин/, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран /Алдар/, 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар /Хилчин/, ОУХМ О.Үйтүмэн /Аврагч/, 97 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга /Ганьт/, 125 кг-д ОУХМ Ж.Чулуунбат /Арслан/ нар хүч үзэхээр болжээ.

Баг тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар удирдан авч явах юм. Тус тэмцээнд манай бөхчүүд хамгийн сүүлд 2000 онд оролцож 58 кг-ын жинд гавьяат тамирчин О.Пүрэвбаатар алт, 130 кг-д ОУХМ Д.Сумьяабазар хүрэл медаль хүртэж байжээ. 

Гэрэл зургийг Ч.Ганбат