m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 03:24
83
Торгон цэргийн ангид ажиллалаа

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалаа.

Энэ ангийн гол онцлог нь монгол цэргийн сор жавхаа, хийморь цог нь болох төдийгүй бүс нутаг, тив дэлхийн зочид төлөөлөгчдөд эх орны минь нүүр царай болдог билээ. Ангийн захирагч, хурандаа Л.Батболд 90 жилийн цэргүүдийг хэрхэн цэргийн эрдэмд боловсорч, төрийн ёслолд суралцан, төлөвшиж байгаа талаар танилцуулсан байна. Ангийн захирагчийн хувиас торгон цэргийн хувцасыг өөрчлөх шаардлага тулгарсан байгааг сайдад уламжилжээ. Мөн торгон цэргүүдийг тээвэрлэх 30 хүний суудалтай автобус хэрэгтэй байгаа, жагсаалын талбайг шинэчилж тохижуулахад туслахыг хүссэн юм.