m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 03:31
51
Хорих ангиас суллагдсан найман хүн ажлын байртай болжээ

Орхон аймгийн хөдөлмөрийн хэлтэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран өнгөрөгч онд хорих ангиас суллагдсан  21 иргэнд барилгын өргөн мэргэжлээр буюу барилгын засал, цахилгаанчин, засварчин гагнуурчин зэрэг мэргэжлээр сургаж чадамжийн гэрчилгээ олгожээ.

Сургалтанд хамрагдсан найман иргэн  ажлын байртай болжээ. Мөн хамтран ажиллах хүрээндээ хорих ангиас суллагдсан болон асрамжаас гарсан иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл хүргэх, ажил хайгчаар бүртгэх, ажил олгогчийг дэмжих арга хэмжээний талаар танилцуулга явуулж ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх, хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудад суллагдсаны дараа хэрхэн ажлын байртай болох талаар зөвлөгөө өгч эхэлжээ.

Түүнчлэн, хорих ангиас суллагдсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогч байгууллагад цалингийн урамшуулал олгодог аж. Энэ нь тухайн ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бий болгодог юм байна.