m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 03:37
142
Нимбэгний ундаа хийж сурцгаая

Орц:
Нимбэг 5 ширхэг
Элсэн чихэр 250 г
Этилийн спирт 200 мл
Ус 400 мл

Ундааг бэлтгэхэд 4-5 ш нимбэг, элсэн чихэр, ус, этилийн спирт /95%/ орно. Нимбэгээ сайтар угааж хальснаас нь салгана. Нэг нимбэгний хальс 70-80 гр болдог.Нимбэгний хальсан дээрээ спиртээ хийж саваа таглан харанхуй, сэрүүн газар 8-10 хоног байлгана. Өдөр бүр сэгсэрч бай.8-10 хоногийн дараа сиропоо найруулна. 400 мл усыг буцалгаж элсэн чихэр нэмээд сайтар хутгаж хөргөнө.Спиртээ шүүж сиропон дээрээ хийнэ. Саваа таглаж, харанхуй, сэрүүн газар дахин 5 хонуулаад хэрэглэнэ. Бэлэн болсон ликёраа хөргөгчинд хадгална.