m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 04:16
104
Казахстан улсад манай улсын гурван иргэн ял эдэлж байна

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтжээ. Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 орчим иргэн байнга оршин сууж, жилд дунджаар 6000 гаруй иргэн зорчиж байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсад шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй Монгол Улсын гурван иргэн байна

Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казахстан Улсад шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй Монгол Улсын гурван иргэн байна. Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эх орондоо ялаа эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэх ажиллагааг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.