m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 04:21
48
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин сайжирна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгджээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 83,4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна. Үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарах боллоо. Иймд УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгсний дагуу хуулийн төслийг боловсруулжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Хуулийн төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны удирдлагын байгууллага, Засаг даргын үүрэг оролцоог идэвхжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагад ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тооноос хамааруулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулах, тэдний хариуцах чиг үүргийг нь тодруулах зэрэг асуудлыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, зохион байгуулалт, хариуцсан ажилтны чиг үүрэг тодорхой болж, ажиллах нөхцөл боломжоор хангагдан, удирдлагын тогтолцоо бүрдэж, салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого чиглэл, ажлын уялдаа холбоо сайжирна гэж тооцож байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулна