m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 04:27
72
Концессийн гэрээгээр баригдах замын ажлууд энэ хавраас эхэлнэ

Засгийн газрын хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн шийдвэр гаргасан юм. 

Концессийн гэрээ байгуулах эрх олголоо

Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”,  “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км  хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.  

Концессийн гэрээгээр баригдах замын бүтээн байгуулалтын ажлууд ирэх дөрөвдүгээр сараас эхлэх юм.

Дээрх замуудын төсөлд зарцуулах хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа. Концессийн гэрээгээр баригдах замын бүтээн байгуулалтын ажлууд ирэх дөрөвдүгээр сараас эхлэх юм.

Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дотоод, гадаад худалдааг Аж үйлдвэрийн сайд эрхлэхээр болсон. Иймд “Гаалийн тарифын зөвлөлийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 306 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтлоо. Гаалийн тарифын зөвлөл нь Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох чиглэлээр дүгнэлт, санал гаргах, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болон худалдааны нэн тааламжтай тариф хэрэглэх хэлэлцээр байгуулсан улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнд тарифын нэн тааламжтай нөхцөл олгох, хөгжингүй орнуудаас үзүүлдэг тарифын хөнгөлөлтийг ашиглах талаар тарифын хэлэлцээ хийх санал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Гаалийн тарифын зөвлөл нь Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаална 

Зөвлөл 15 гишүүнтэй, төсөв, худалдаа, гадаад харилцаа, гааль, татвар, эрчим хүч, уул уурхай, зам, тээвэр, үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд Зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн даргын бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлж хэрэгжүүлэх, Зөвлөлийн хурлын дэгийг тогтоохтой холбогдох харилцааг зохицуулах асуудлыг дүрмийн төсөлд тусгажээ. Энэхүү тогтоол батлагдсанаар Гаалийн тарифын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөл, боломж бүрдэнэ.