m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 04:33
83
Габи: "Атлетико" шөвгийн наймд шалгарч чадна

Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн дэд аварга “Атлетико Мадрид” урд шөнө Германы “Байер”-т 0:1-ээр хожигдсон билээ. Тус багийн хагас хамгаалагч Габи 17-нд Мадридад болох хариу тоглолтод өрсөлдөгчөө хожиж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тэрбээр “Леверкузений баг хожих эрхтэй тоглолтыг үзүүлж, эхний минутаас л шаргуу хувийн хамгаалалтаараа манай тоглолтыг саармагжуулсан. Хэдий нөхцөл байдал хүндэрсэн хариу тоглолтод бид хожиж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн UEFA.com-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.