m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 04:45
67
Луис Суарес: Би Демикелисийг хазаагүй

Манчестер хотноо болсон “Манчестер Сити”-“Барселона” багуудын тоглолтын үеэр Каталоны клубийн довтлогч Луис Суарес эсрэг багийн хамгаалагч Мартин Демикелийг хазах гэж оролдсон тухай мэдээлэл Английн нэг бус хэвлэлээр гарсан билээ. ДАШТ-ий үеэр Италийн багийн хамгаалагч Кьеллиниг хазсаны улмаас хөлбөмбөг тоглох эрхээ дөрвөн сараар хасуулж байсан уругвай эр энэ тухай тайлбар хийжээ. “Английн хэвлэлүүд надад хонзон санаж явдаг бололтой. Дэлхийн аваргын үеэр Английн багт хоёр гоол оруулсан нь миний буруу гэж үү. Тэд намайг өмнө нь Премьер-лигт тоглож байсныг бодоод хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Би Демикелисийг хазаагүй, энэ бол зүгээр л бөмбөгний төлөө тэмцэлдэх үеийн агшин” хэмээн Суарес өгүүлжээ.