m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 05:05
312
Сяке маки хийх жор

Орц:

Цагаан будаа                   300 г                
Яргай загас                       200 г                 
Далайн замаг                   3 ш        
Цагаан будааны цуу       2 ц/ х      
Элсэн чихэр /бор/            2 ц/ х       
Загасны түрс (Тобико)   10 г      

Хийх арга:  

Япон будаа, , яргай загас, 3 ширхэг том далайн замаг, загасны түрс (тобико) ногоонууд орно. 300 г будааг сайтар угааж цэвэрлэнэ. Савтай будаан дээрээ 350 мл хүйтэн ус хийж тагийг нь тавилгүйгээр буцалтал нь ширүүн гал дээр байлгана. Тэгээд тагийг нь тавьж, галаа багасгаад 12-13 минут чанана.Гал дээрээс авч таглаатай чигээр нь 10 минут байлгана.Амтлагчаа бэлдэцгээе: 2 цайны халбага буцалсан бүлээн усанд 2 цайны халбага цагаан будааны цуу, 2 цайны халбага элсэн чихэр хийж уустал нь хутгана

Халуун будаан дээрээ амтлагчаа хийж эрчимтэй хутгаад хөргөнө.Загасаа нимгэн хэрчинэ.1 тал замгаа ороомогны хулсан модон дээр дэлгэж тавина .Будаагаа 3-5 мм зузаантай жигд түрхэж өгнө.1-2 зүсэм загас тавина.Хулсан модныхоо тусламжтайгаар сайтар ороож өгнө.Ороосон чигээр нь 5-7 минут байлгана.Нэг порц будаагаар 6-7 ороомог хийнэ.Дараа нь дундуур нь хуваана.Бэлэн болсон ороомогоо бага зэрэг байлгаад хэрэглэнэ