m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 05:06
34
"Эртэч Монгол" аянд 50 сургууль нэгджээ

Багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилготой “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын  50 сургуульд зохион байгуулах гэж байна.

"Эртэч Монгол" аяны нээлт энэ сарын 27-нд 06.00 цагт Улаанбаатар чуулгын байранд болно. Нээлтийн үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн  Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч  дуучин Т.Ариунаа, “Монгол тэмүүлэл-Сайхан монгол орон” ТББ-ын тэргүүн А.Шагдарсүрэн болон удирдах зөвлөлийн гишүүд, Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн удирдлагууд, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл нийт 700 хүн оролцоно.