m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 05:07
91
“Буган халиун ажнай” холбоо оны шилдэг

Монголын морин спорт, уяачдын холбоо морин жилийнхээ шилдгүүдийг тодруулжээ. ММСУХ-ны шилдгийн шилдэг салбар холбоогоор Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” холбоог тодров. Тус холбоо өнгөрсөн онд 17 бүтээлч ажил төлөвлөн, түүнийгээ зуун хувь биелүүлсэн байна. Тухайлбал морь барианы газартаа монгол, эрлийз морьдыг ялгах тусгай талбайг засч тохижуулж, уралдаанч хүүхдийн 90 хувийг хамгаалалтын хувцсаар хангаж, гэнэтийн ослын даатгалд бүгдийг нь хамруулсан, тус аймгийн 17 сум, гурван тосгоны уралдаанч хүүхэд, уяачид оролцсон уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулсан... зэрэг олон бүтээлч ажил хийсэн байна.

Түүнчлэн шилдэг сумдын салбар холбоогоор Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Бишрэлт гүний хурд”, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Шувуун хээр”, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын  “Мөнхийн хүлэгтэн”, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Шанхын хүлэг”, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Орхоны хурд” морин спорт, уяачдын холбоог тус тус тодруулжээ.