m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 05:48
54
Засгийн газрын бонд худалдан авах санал ирээгүй гэв

Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52 долоо хоногийн хугацаатай 30.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалахаар нийтэд мэдээлсэн байна. Үүнээс нийт 15.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирж, 15.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 16.780 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан гэж мэдэгдлээ.

Засгийн газрын бонд худалдан авах санал ирээгүй гэв

Түүнчлэн Засгийн газрын бондын ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай 10.0 тэрбум төгрөгийн бондыг арилжихаар нийтэд мэдээлсэн боловч энэ удаагийн арилжаанд засгийн газрын бонд худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал ирээгүй тул арилжаа явагдаагүй аж.