m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:03
63
Хүүхдүүдийн өдөр бүр сонсох дуртай үг

1. “Би чамдаа хайртай”

Та өөрийн жаахан үрдээ энэ үгийг хэлээд эсвэл тэднийхээ жижигхэн хацар дээр нь үнсээд шинэ өдрийг эхлүүлэнгээ тэднийхээ сэтгэлийн хөдөлгөөнийг нь ажиглаарай. Магадгүй энэ таньд энгийн л 3н үг боловч таны хүүхдийн хувьд “бүх зүйл нь”. Таны энэхүү үйлдэл бяцхан үрийн тань санааг амраах болно.

2. “Хүсэлт тавих, гуйх”

Хэрэв та хүүхдээ сайхан ааш зантай байлгахыг хүсвэл, түүнээс ямар нэг зүйл шаардаж, тушаахаасаа илүү “Гуйж байна” гэж хэлж, түүндээ үлгэр дууриалал үзүүлээрэй.

3. “Өнөөдөр ямархуу байв даа?”

Тэдний өдөр тутмын үйл ажиллагааг сонирхож байгаагаа харуулах нь эцэг эхчүүдийн хувьд маш чухал. Хэрэв та хүүхдээ цэцэрлэг, өдөр өнжүүлэх зэрэгт өгөх, эсвэл ажлын шаардлагаар тэдэнтэйгээ өдөржин хамт байж чаддаггүй бол гэртээ ирээд хамгийн түрүүнд асуух зүйл чинь “Өнөөдөр ямархуу байв даа?”. Тэгээд түүнийхээ бяцхан, хөөрхөн яриаг анхааралтай сонсоорой.

4. “Чамдаа баярлалаа”, “Чамд туслахдаа хэзээд бэлэн.”

Та хүүхдээ эелдэг, найрсаг зантай байгаасай гэж хүсвэл, дээрх 2 үгийг хэрэглэж сурахад туслах нь маш чухал шүү. Хэрэв хүүхэд тань хэн нэгнээс бэлэг авчихаад баярлаж, талархсанаа хэлэлгүйгээр цаасыг нь задлаж эхэлвэл, түүнээс ичих хэрэггүй. Бүх хүний өмнө түүнд “миний охин/хүү баярлалаа гэж хэлсэнгүй?” гэж эелдэгээр хэлээрэй. Энэ нь бяцхан жаалыг чинь эвгүй байдалд оруулах хэдий ч, тэр дараагийн удаа илүү болгоомжтой байх болно.

5. “Хэзээ ч бүү бууж өг”

Өсч том болоод хүүхэд тань амьдралын ширүүхэн өрсөлдөөнд орно. Тиймээс, хүүхэддээ хэрхэн ялахыг багаас нь зааж өг. Зорилгодоо хүрэхэд шаардлагатай тэвчээр хатуужил, цөхрөлтгүй оролдлогыг тэдэнд ойлгуул.  Та оюун ухаан шаардсан тоглоомоор түүнийг тоглуул, энэ нь таны хүүхдийн оюун санааг сэргэлэн байлгахаас гадна түүнд өрсөлдөөнд хэрхэн ялахыг заах болно.

6. “Чи яллаа.”

Урам зориг өгсөн үгс нь үргэлж өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэг. Хэрэв хүүхэд тань уралдаан, тэмцээнд ялж, оюун ухааны тоглоомоо амжилттай дуусгасан бол та үргэлж түүнд “чи яллаа” гэж хэлж урам өгч байгаарай. Энэ үг таны хүүхдэд амжилтын амтыг мэдрүүлж, үргэлж ялагч байх эхлэлийг тавина.

7. “Тэнд очоод, над руу зурвас илгээгээрэй.”

Эцэг эхчүүд бид үргэлж хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байдаг. Бүхний дараа, тэд бол таны нандин эрдэнэ. Хол байгаа тэднийгээ хаанаас ч хамгаалж, эсэн мэнд байгаа гэдэгт итгэлтэй байхын тулд тэдний гар утсыг ашиглах нь таныг зүрхний шигдээсээс хамгаалах хамгийн сайн арга. Тэднийг очих газраа хүрээд үргэлж ямар нэг байдлаар тань руу мэдэгдэж байхад сургаарай. Энэ таньд амар тайван байдлыг авчирна.

Мөн таны хүүхэд гар утсаа хэрхэн ашиглаж байгаад анхаарлаа хандуулаарай. Түүний харилцдагчдыг мэдэж байснаар та хүүхдийнхээ хувийн амьдралд халамж тавиж байх нь, таны хувьд маш чухал гэдгийг багаас нь ойлгуулж, сургаарай.

8. “Энэ чиний сонголт.”

Хүүхэд тань өсөн том болж байна. Та тэдэнд хариуцлагаа хэрхэн зохицуулж, шийдвэр гаргахыг заах хэрэгтэй. Энэ нь түүнд өөртөө итгэлтэй байхад нь тусална, тиймээс “энэ чиний сонголт” гэж хэлж байгаарай.

9. “Чиний найзууд ямархуу вэ?”

Хүүхдийнхээ найз нөхдийн хүрээг үргэлж мэдэхийг хичээж байгаарай. Найзуудынх нь нэрийг мэдэж ав. Найз нөхдөө сонгоно гэдэг компани хүнээ сонгохоос ч илүү зүйл гэсэн зүйл. Хүүхдийнхээ найз нөхдийн сонголтонд анхаарал тавь. Таны хүүхэд найзуудаасаа сайн, муу бүх зан чанар, зуршилаа авна. Яагаад гэвэл тэд ид даган дууриадаг насан дээрээ байгаа. Та найз нөхдийг нь гэртээ урьж, багаараа тоглоом тоглож тэднийг ажиглаарай. Таны хүүхэд үүнийг энгийнээр хайрлах болно.

10. “Хоол хүнсээ бүү хая.”

Хүүхдүүд юу дуртайгаа идэхийг хүсдэг. Тэд чанаргүй хоол хүнс ихээр иддэг. Хүүхэд тань хаягдал хоол хүнс их гаргаж байвал, та түүнийг зэмлэх хэрэгтэй. Өдөр тутмын эрүүл хоол хүнс гэдэг тулгамдсан асуудал гэдгийг тэдэнд ойлгуул. Та хүүхэддээ “Хоолоо гүйцэт ид”, “үлдэгдэл хоол бүү үлдээ”, “хэрэв чи хоолоо бүгдийг идвэл яг л Popeye шиг болно” гэх мэт үгийг байнга хэлснээр түүнд эрүүл хооллох зөв дадал хэвшүүлнэ.

11. “Үнэнээ хэл.”

Үнэнч байхын утга учир, үнэ цэнийг хүүхэддээ зааж сурга. Хүүхдүүд загнуулж, зэмлүүлэхээс айдаг учраас эцэг эхээсээ аливааг нуух хандлагатай байдаг. Та ч мөн тэдэндээ үнэнийг хэлж, энэ яагаад чухал болохыг тэдэнд ойлгуулан ятгах хэрэгтэй. Энэ нь танд тун хялбараар тэдний нууцыг нээхэд тусална.