m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:13
52
18.8 сая ам.доллар нийлүүлжээ

Монголбанкны энэ сарын 26-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 12.9 сая ам.долларыг 1969.00-1972.25 төгрөгийн ханшаар худалдан авах, 40.0 сая юанийг 315.01-316.80 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Үүнээс Монголбанк 1971.90 төгрөгийн хаалтын ханшаар 6.9 сая ам.доллар нийлүүлсэн болно. Харин юанийн дотоод зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тогтвортой байна гэж үзээд юань худалдсангүй.

18.8 сая ам.доллар нийлүүлжээ

Түүнчлэн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 18.8 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 18.8 сая ам.доллар нийлүүлэв.