m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:38
50
Аврагчид Хийморийн овоог цэвэрлэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид маргааш "Хийморийн овоо", ойр орчмын хогийг цэвэрлэх юм байна. Монгол түмний уламжлалт баяр цагаан сараар "Хийморийн овоо"-г зорьсон олон байгаль орчныг багагүй бохирдуулсан аж.

Тэгвэл Аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулахаар болжээ. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги нь тусгай үүрэг гүйцэтгэдэг ганц анги билээ. Тэд ОБЕГ-аас өгсөн үүргийн дагуу Монгол Улсын гамшиг, осол гарсан цэгт өөрийн хүчээр шуурхай шилжих, аврах ажиллагаа зохион байгуулж, нэрвэгсдийг аврах, тэдэнд яаралтай тус­ламж үзүүлэх, гамшгийн го­лом­­тоос нүүлгэн шилжүүлэх үүрэг гүйцэтгэдэг.