m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:39
67
Устөрөгчөөр ажилладаг “Мираи” автомашинтай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочлон "Мираи" машин болон уг машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцав.

Тоёото компанийн гүйцэтгэх захирал К.Исэ УИХ-ын даргыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд устөрөгчөөр ажилладаг “Мираи” машиныг танилцуулжээ. 

Японы “Мираи” буюу “Ирээдүй” нэртэй устөрөгчөөр ажилладаг машиныг Тоёота корпораци энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн зах зээлд анх удаа нийтэд зориулсан хэлбэрээр борлуулж эхэлсэн байна.  "Мираи" машиныг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн өртөг нь хэт өндөр бөгөөд нэг машин хийхэд нэг сая ам.доллар зарцуулж, хэрэглээнд нэвтрүүлнэ гэж байсан боловч Тоёото корпораци энэхүү таамаглалыг няцааж, уг машиныг 7.2 сая иенээр худалдахаар болсон байна.

 "Мираи" машиныг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн өртөг нь хэт өндөр бөгөөд нэг машин хийхэд нэг сая ам.доллар зарцуулсан 

Гэхдээ Японы Засгийн газраас байгаль орчинд ээлтэй устөрөгчийн автомашиныг нийтийн хэрэглээнд түгээхэд дэмжлэг болгон үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон аж. Тоёото корпораци дэлхийн дулаарлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх устөрөгчийн автомашиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх эхлэлийг ийнхүү тавьж байна.

"Мираи" автомашин нь устөрөгчийн түлшийг цахилгаан эрчим хүчинд хувиргаж хөдөлгүүрийг ажиллуулдаг 

"Мираи" автомашин нь устөрөгчийн түлшийг цахилгаан эрчим хүчинд хувиргаж хөдөлгүүрийг ажиллуулдаг тул цахилгаан автомашины нэгэн адил чимээ багатай, механик эд анги нь хялбар, тогтвортой зэрэг олон давуу талтай аж. Цахилгаан автомашинаас илүүтэй тал нь гэвэл нэг удаа цэнэглээд 600 орчим километр замыг туулах  боломжтой, шатахуун цэнэглэхэд гурван минут зарцуулдаг болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Устөрөгчийн автомашиныг дэлгэрүүлэхэд тулгамдаад буй гол асуудал нь устөрөгчийн түлш үйлдвэрлэх, түгээгүүрийн сүлжээг шинээр бий болгох асуудал юм байна. Өнөөдрийн байдлаар "Мираи" автомашин худалдан авсан хэрэглэгчид устөрөгчийн шатахууныг үнэ төлбөргүйгээр ашиглаж байгаа тухай шатахуун түгээх станцын ажилтан танилцууллаа.