m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:47
57
Б.Мишээлт шилдэг боксчин боллоо

ОХУ-ын Комсомольский На Аморе хотод энэ сарын 11-15-нд Афганистан улсад байлдаж явсан ЗХУ-ын цэргүүдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн боллоо. Тэмцээнд есөн улсын 130 тамирчин есөн жинд өрсөлдөхөд 56 кг-ын жинд БТСДуС-ийн тамирчин ОУХМ Б.Мишээлт алт, 52 кг-д “Барселона” клүбийн тамирчин Б.Төмөрхуяг хүрэл медаль хүртэж, 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч, 60 кг-д Баянхонгорын М.Батбаяр, Э.Элбэг эхний учраадаа ялагдсан байна. Энэхүү тэмцээнд ОХУ-ын боксчид есөн жингийн наймд нь түрүүлсэн бөгөөд 56 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Б.Мишээлт тэмцээний шилдэг боксчны шагнал хүртэв.