m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:47
64
Дэлхийн анхны 3D хөдөлгүүрийг бүтээжээ

Австралийн Монашийн их сургуулийн эрдэмтэн, инженерүүд дэлхийн хамгийн анхны 3D хөдөлгүүрийг зохион бүтээлээ. Энэ хөдөлгүүр нь хөнгөн, өртөг багатай, түлш хэмнэлттэй болж байгаа бөгөөд Боинг, Эйрбус зэрэг томоохон компаниуд  эхний загваруудыг сонирхож үзэхээр захиалаад байгаа ажээ.

Энэ хөдөлгүүрийг туршихад хэдэн сар биш хэдэн өдөр хангалттай байх ба зохион бүтээгчид энэ технологийн давуу талыг ашигласан эцсийн бүтээгдэхүүнийг  аль болох хурдан гаргаж, улмаар их хэмжээгээр үйлдвэрлэхийг зорьж байгаа юм байна.