m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:48
175
Илүүдэл жингээ хасацгаая

Аль болох ногоон өнгийн хоол сонгоорой. Далайн байцаа, цэцэгт байцаа, броколи, ногоон сонгино, өргөст хэмх, салат навч гээд л ходоодоо “хуурах” бас гоолигжих хүнс маш олон бий. Энэ хүнсийг хүссэнээрээ идэж болно гээд бодохоор догь байгаа биз.

 

Үхрийн өөхгүй мах идэхийг зөвлөж байна. Хонь, гахай, адууны мах нуугдмал өөх тос ихээр агуулсан байдаг учраас таргалуулах нь их. Тиймээс хоолоо үхрийн махаар амтлаарай. Үхрийн өөхгүй махыг өдрийн аль ч үед идэж болно. Ялангуяа, үхрийн хэл, бөөр, элэг.

Сүүтэй цайны амтанд ороод салж чадахгүй сууна уу. Тэгвэл халуун сав хоослох ажилтай суугаад л байвал гүзээтэй болохоос өөр ид шидгүй гэдгийг сануулъя. Оронд нь нимбэгтэй ус уу. Нимбэгтэй ус нь дотор өөхийг хайлуулах гайхалтай үр дүнтэй арга шүү. Өдөрт 2-3 аяга усыг ганц зүсэм нимбэгтэй уугаад байвал гэдсэн дотор “үүрлэсэн” таргалалтыг хөөх чухал арга болно шүү. 

Ус сайн уу. Өдөрт 6-8 аяга бүлээн ус ууж заншаарай. Ус хүний бие дэх хорт бодисыг хөөн гаргагч хүчирхэг зэвсэг юм шүү.

Аль болох хөдөлгөөнтэй бай. Баяр дуусч байна гээд нозоороод, нойрмоглоод сууж болохгүй шүү. Тоосоо соруул, хогоо шүүрд, шатаар явган алх. Өдөрт дор хаяж 20 минутыг явган алхахад зориулаарай.

Хөнгөн дасгал хий. Заавал фитнесс танхимд очиж хийнэ гэж хойшлуулалгүй өнөөдрөөс эхэл. Өдөрт ядаж 10 удаа сунаж мөргөхөд таргалалтыг зогсоодог төсөөлшгүй их өөрчлөлт бие дотор маань явагдаж байдаг юм шүү.