m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:49
49
Рэйлбусын тасалбарын үнийг хямдруулжээ

Улаанбаатар төмөр зам рэйлбусыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ноос эхлэн Дархан-Улаанбаатарын чиглэлд явуулж байгаа билээ. 136 хүний суудалтай рэйлбусанд долоо хоногийн өдрүүдээс хамаарч өдөрт 50-120 хүн суудаг байна. Тасалбарын үнэ том хүн 20700, хүүхэд 8900 төгрөг байсан бол зорчигчдын хүсэлтээр катеринг буюу явуулын хоолны үйлчилгээг зогсоож тасалбарынхаа үнийг хямдруулжээ. Ингэснээр том хүн 15700, хүүхэд 6900 төгрөгөөр зорчих болжээ.

Рэйлбусын тасалбарын үнийг хямдруулжээ