m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:54
61
Дубайд Симона Халеп түрүүлэв

Дубайн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгддэг Румыний Симона теннисчин Халеп тодорлоо. Их шөвөгт Данийн Каролин Возняцкиг буулган авсан тэрбээр шувтаргын тулаанд Чехийн Каролина Плисковатай өрсөлдсөн юм. Чех бүсгүйн хувьд хагас шигшээд Испанийн Габине Мугурузаг гурван сетэд хожин, финалд өрсөлдөх эрхийг авсан. Мань хоёр WTA-гийн цуврал тэмцээнд өмнө нь хоорондоо 11 таарахад долоод нь Симона, дөрөвт нь Каролина хожиж байжээ. Хоёр цаг шахам үргэлжилсэн эл тоглолтод Симона Халеп өрсөлдөгчөө 6:4, 7:6-гаар буулгаснаар карьерийнхаа 10 дахь түрүүгээ хүртсэн юм.