m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:56
246
Арьсны нүхжилтийг яах вэ

Нүхжилт үүсэх шалтгаан

  • Будагтай нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас будагны үлдэгдэл арьсны нүх сүвийг бөглөснөөс нүхжилт үүсдэг.
  • Мөн нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас гадны нян бактерууд арьсны нүх сүвд хуримтлагдан нүхжилт үүсгэдэг.
  • Хэт их тослог арьстай бол тослогынхоо түвшинг тэнцвэржүүлэх арга хэмжээ авалгүй явбал нүхжилт үүсдэг.
  • Өөрийн арьсанд таарч тохироогүй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэхээс нүхжилт үүсдэг.
  • Арьсны ариун цэвэр, эрүл ахуйдаа анхааралгүй явсны үр дүнд нүхжилт үүсдэг.

Нүхжсэн арьсаа яаж агшаах вэ?

  • Орой бүр нүүрнийхээ арьсыг гүнд нь хүртэл сайтар цэвэрлэ. Хэдийгээр ажилдаа түүртэн ядарч сульдсан байсан ч хамаагүй нүүрээ цэвэрлээгүй л бол бүү ор руугаа зүтгэ!
  • Нүүрээ салицилийн хүчил агуулсан цэвэрлэгч савангаар угааж занш. Уг цэвэрлэгч саван нь тослогийг тэнцвэржүүлж, нүх сүв бүрт хуримтлагдсан тоос шороог гүн цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.
  • Өдөр бүр нарны тостой найзал. Бидний ихэнх нь нарны тосны үүргийг бүрэн дүүрэн мэддэггүй.
  • Эдгээр аргыг хэрэглээд үр дүн нь мэдрэгдэхгүй бол арьс судлалын эмчид хандахыг зөвлөж байна. Мэргэжлийн эмчид хандсанаар арьсанд тань юуны учир нүхжилт үүсээд буйг тодорхойлж, ямар эмчилгээ авах талаар танд зөвлөх болно.

Мөс

Энэ бол нүхжилтийг агшааж багасгах хамгийн энгийн арга юм. Цэвэр нимгэн даавуун алчууранд мөсөө хийж ороон нүүрээ сайн үр. Үүнийг өглөө бүр тогтмол хийж занш. Мөсөөр ингэж нүүрээ үрэх нь нүх сүвийг агшааж, арьсыг чангалж өгөхөөс гадна тослогийг тань цэнцвэржүүлэх болно.

Зөгийн бал

Үр дүнтэйгээр арьсны нүхийг агшаах бас нэгэн арга бол зөгийн бал. Энэ нь мөн арьсны нүх сүвийг агшаахаас гадна тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг байна. 2-3 хоолны халбага зөгийн балыг бага зэргийн нимбэгний шүүс, хатаасан ургамалтай хольж хутгаад 3-5 минут хэртэй нүүрэндээ иллэг хийнэ. Ингээд 5 минут арьсаа амраасны дараа бүлээн усаар зайлан угаана. Үүнийг 7 хоногтоо хамгийн багадаа нэг удаа хийж дадахыг зөвлөж байна.

Төмсний шүүс

Үүнийг мөн арьс нүхжилтийн эсрэг түгээмэл ашигладаг. Холигчинд шинэхэн төмсөө хийгээд шүүсийг нь гаргаж авах бөгөөд нүүрэндээ жигд түрхээд 20 минут байлгасны дараа бүлээн усаар зайлан угаана. Үүнийг 7 хоногт тогтмол 3 удаа хийж байвал арьсны тань асуудал богинохон хугацаанд шийдэгдэх болно.

Өргөст хэмхний шүүс

Зөвхөн нүхжилт гэлтгүй арьсны бусад асуудалд өргөст хэмх, түүний шинэхэн шүүс гайхалтай үр нөлөөг үзүүлдэг. Өргөст хэмхийн шүүсээр нүүрээ арчиж хэрэглэхээс гадна шууд ууснаар биед хуримтлагдсан  хорт бодисыг гадагшлуулах үр нөлөөтэй. Өргөст хэмхний шүүс дээрээ бага зэргийн давс хийгээд өгөөрэй.