m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 07:58
69
Уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 384.000 төгрөг болно

Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын төлөөлөл хамтран 2015-2016 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах таатай нөхцөл бүрдүүлэх юм байна.

Уул уурхайн салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 384.000 төгрөг болно

Түүнчлэн салбарын ажиллагсадын цалин хөлсийг инфляцийн түвшин, хэрэглээний үнэ, тарифын өсөлт зэргийг харгалзан үндсэн цалинг нэмэгдүүлж байх асуудлыг аж ахуйн нэгж байгууллагууд хамтын гэрээгээр зохицуулахаар тохирсон аж. Тодруулбал, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж уул уурхайн салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384.000 төгрөгөөр тогтоохоор өмнөх хэлэлцээрээр тохирсоныг үргэлжлүүлэн мөрдөхөөр болжээ.