m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 08:05
70
“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг саатуулжээ

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг цагдан хорих захирамж АТГ-аас гаргаж өнөөдөр өглөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Я.Батсуурийг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан баривчилсан гэнэ.

Г.Дэнзэн нь эхнэрийнхээ "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгагдаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад Я.Батсуурийг хорих шаардлагатай гэж үзэн ийнхүү цагдан хорьжээ.