m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 08:10
196
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ноён уулын эргэн тойронд  нээлттэй хэлэлцүүгийг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдан явуулсан.

Тэрбээр нээлттэй хэлэлцүүлэгт оролцож буй иргэдэд асуудалд хүлээцтэй хандан, хэн нэгнийг гүжирдэн, гүтгэхгүй байхыг сануулсан юм.

Энэ хэлэлцээрт олон талын төлөөлөл оролцлоо. "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн олноороо ирсэн боловч төрийн тусгай хамгаалалттай газарт хүссэн бүхэн нэвтрэх боломжгүй учир урилгатай хүмүүс "улаан шугам"-ыг давлаа.

Тэрбээр уйлж "Би амиа золино" гэсээр хэлэлцүүлгийг орхин гарсан юм.

"Босоо хөх Монгол" бүлгэмийн дэд тэргүүн гэж өөрийгөө танилцуулсан н.Цэрэннадмид иргэдийн төлөөллөөс хамгийн түрүүнд үгээ хэллээ. "Би амьд байгаа цагтаа өвгөдийнхөө алтан шарилыг хэнээр нь хөндүүлэхгүй.(уйлав) Цагаан чамаар ч би ажлаа заалгахгүй. Энэ уулыг яагаад Ноён гэж нэрлэсэн юм бэ. Та нар энэ талаар бодож үзсэн үү. Төрийн түшээдийг "Центера гоулд" компанийнхан худалдаад авчихсан юм байна" гэж хэлэхэд П.Цагаан хэн нэгнийг  гүжирдэхгүй байхыг сануулан суухыг хүссэн. Тэрбээр уйлж "Би амиа золино" гэсээр хэлэлцүүлгийг орхин гарсан юм.

П.Цагаан энэ удаагийн хэлэлцээрт Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Татвын ерөнхий газар, Уул уурхайн яам, болон холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан нь хэлэлцүүлэг амжиллтай болоход нөлөөлсөн. Иргэдийн төлөөлөл "Центера гоулд" компанийг ямар татвар төлсөн талаар сонирхоход ТЕГ-ын мэргэжилтэн тоо баримтыг тэдэнд танилцуулав.

Энэ төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй хүнйи ажлын байр бий болж, 513 гэрээт,  ханган нийлүүлэгч компани ажилтай болох юм" гэв.

"Центера гоулд" компанийнхан өөрийн зүйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн ямар үе шаттай явж байгаа, яагаад нэг хэсэг нь ажил нь зогссон талаарх мэдээлэл өгсөн. Орон нутгийг хөгжүүлэх санд мөнгө зарцуулж, хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээллийг олон хүн лавлаж асуув. Тус компанийн Боловсруулах үйлдвэрийн захирал Т.Оргодол  "Манай компани судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ төслийг хэрэгжүүлснээр улсад ямар өгөөжтэй талаар та бүхэн сая сонслоо.  Хэнд, ямар байгууллагад хэдэн төгрөг зарцуулж, сумын үйл ажиллагаанд хэрхэн хөрөнгө оруулсан талаарх баримт бидэнд бэлэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй хүний ажлын байр бий болж, 513 гэрээт,  ханган нийлүүлэгч компани ажилтай болох юм" гэв.

Хэлэлцүүлгийн явцад нэг зүйл ойлгомжгүй байсныг онцлох нь зүйн хэрэг байх. Ойлголтын зөрүү, нүүр нүүрнээ харж ярилцаагүй сэдэв бас цөөнгүй байгаа аж. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү "Төслийн талаар иргэд сайн мэдэхгүй. Нутгийн иргэдтэй уулзаагүй учир  иргэд ийм бухимдалтай байна. Яагаад нүүр тулж уулзахгүй байгаа юм бэ. Хэзээнээс эхлэх, сум орон нутагт ямар үр өгөөжтэй талаар огт яриагүй" гэв.

1000 метр ухах боломж ч байхгүй. Хамгийн энгийнээр бодоход ийм гүн ухахад эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй

Харин "Центера гоулд" компанийн захирал Б.Сандаг "Манай төсөл 2007 онд нөөцөө тогтоож, дараа жил нь ТЭЗҮ-ээ батлуулсан. Үйл ажиллагаагаа эхлэх гэж байтал Урт нэртэй хууль гарсан. Энэ хуулийн хориглосон зүйл заалтад манай лицензтэй талбай орсон учир бид түр ажлаа орхихоос өөр арга байгаагүй. Төр засгийн хэмжээнд асуудлыг шийдээгүй байхад бид ингэж ажиллана, сумын иргэдэд ийм зүйл өгнө, тийм үр өгөөжтэй  гэж ярьж болохгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Эрдэнэхүү даргатай удаа дараа уулзаж байсан. Төсөл яагаад гацсан, хэзээ ажиллах талаар ярилцсан. Мэдэхгүй гэж байгааг нь сонсоод гайхаж байна" гэв.

Оролцогчид мөнхийн цэвдэгтэй, цэвдэггүй, олдворлосон чулуунаас гарсан бодис ойр орчныг төдийгүй Байгаль нуурыг нь бохирдуулж мэдэх талаар ярьж байв. Энэ мэт мэдээлэл үнэн бодитой эсэх, шинжлэх ухааны үүднээс хэн хариулах нь тодорхойгүй байв. Мөн 200 бус 1000 метр гүн ухаж олборлолт хийх гэж байгаа гэх мэдээллийг өглөө.

"Центера гоулд" компанийн Техникийн асуудал хариуцсан захирал Ж.Бүрэнтөгс "Бидний ажлын хэсэгхэн газарт 200 метр ухахаар тусгасан. Уул уурхайн компани ямар их зардалтай байдгийг хэн хүнгүй мэднэ. 1000 метр ухах боломж ч байхгүй. Хамгийн энгийнээр бодоход ийм гүн ухахад эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй. Түүнээс гадна манай лицензтэй газар түүхэн булш бунхан байхгүй гэдгийг эрдэмтэд мэдэж байгаа" гэв.

"Центера гоулд" компанийн үйл ажиллагаа явуулах гэж буй хэсэгт булш бунхан байхгүй. Талбайгаас 200 метрийн зайд таван түүхэн булш байгаа" гэв.

Ийн мэдээлэл өгсний дараа П.Цагаан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийг мэдээлэл өгөхийг хүслээ. Эрдэмтэн  н.Эрдэнэ-Очир "Манай байгууллага хуулийн дагуу энэ газарт судалгаа шинжилгээ хийсэн. Ноён уул, түүний ойр орчимд түүхэн үнэт булш бунхан байгаа нь үнэн. Бидний судалгааны дүнд нийт 373 дурсгалт эд зүйл байгааг тогтоосон. Гэхдээ нэг зүйлийг анхаармаар байна."Центера гоулд" компанийн үйл ажиллагаа явуулах гэж буй хэсэгт булш бунхан байхгүй. Талбайгаас 200 метрийн зайд таван түүхэн булш байгаа" гэв.

Хэдийгээр олборлолт хийх газраас түүхэн нэн ховор эд зүйл, булш бунхан хол гэж буй ч ямар хүчтэй тэслэгчээр, хаана хаана тэсэлгээ хийх талаар П.Цагаан асуулаа. Энэ асуултад "Центера гоулд" компанийнхан тодорхой хариулт өгсөнгүй. Олон талын байр суурь, үзэл бодол өрнөсөн хэлэлцүүлэг хоёр цаг гаруй үргэлжлэв.

Эв эеийг хичээж, эх орондоо хэрэгтэй ямар гарц байгааг олж харахыг та бүхнээсээ хүсье" гэв.

Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Х.Намсрай хүрэлцэн ирсэн байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд түүнийг үг хэлэхийг хүсэхэд "Эх орон газар шороогоо хамгаалах нь монгол хүний эрхэм нандин хүсэл. Хүн эх орон, байгаль дэлхийгээсээ эрч хүч аван амьдардаг жамтай. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Тиймээс энэ асуудлаа яагаад нийлж суугаад ярилцаж болохгүй байгаа юм бэ. Ярилц гэж хүнд хэл заяасан бус уу. Хоёр тийшээ хараад суусан хүмүүс хэзээ ч асуудлаа шийдэж чадахгүй. Эв эеийг хичээж, эх орондоо хэрэгтэй ямар гарц байгааг олж харахыг та бүхнээсээ хүсье" гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлэг амжилттай болсныг онцлоод оролцсон хүмүүст талархал илэрхийлэв.