m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 08:20
65
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулжээ

Сангийн яамнаас өнгөрсөн оны Монгол Улсын эдийн засгийн байдлыг тоймлон гаргасан байна. Тус тайланд дурдсанаар олон улсын зах зээл дээр экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унасан, хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан зэрэг нь эдийн засаг алгуур саарч, өсөлтийн түвшин буурахад хүргээд байгаа аж. Тухайлбал, 2011 онд 17.5 хувь, 2012 онд 12.5 хувь, 2013 онд 11.7 хувь тус тус өсч байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 7.8 хувь, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хоёр дахин, зээлийн үлдэгдлийн өсөлт гурав дахин буураад байна. Олон улсын валютын сангаас энэ оны нэгдүгээр сард гаргасан тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өмнөхөөс бууруулж, 3.5 хувь байхаар тооцсон байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулжээ

Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас огцом буурч эхэлсэн газрын тосны үнэ үргэлжлэн буурсан, өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхлэн нэг тонн зэсийн үнэ 7000 ам.доллараас бага болж буурсан зэргээс эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудын өсөлт саарахаар төсөөлсөнтэй холбоотой гэж шинжээчид үзжээ.