m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 09:01
79
Гэрээгээ зөрчвөл буцалтгүй тусламжийг эргүүлэн төлүүлнэ гэв

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд болон “Авто худалдааны цогцолбор”-т орон сууц худалдан авах иргэдийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төлөх журмыг төсөлд тусгалаа.

Дээрх байршилд заасан хорооллоос 60 метр кв-аас доош талбайтай орон сууц худалдан авч байгаа эмч, багш, цагдаа гэх мэт нийслэлээс цалинждаг албан хаагчдаас гадна өрхийн голч орлогоос доогуур орлоготой иргэдийг хамруулахаар журмын төсөлд тусгаад байгаа аж.

Тухайлбал, Нийслэлийн боловсролын газар 11 мянга гаруй багш, ажилтны дунд явуулсан судалгаагаар 79 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцанд орох боломжтой гэж үзжээ. Эдгээр иргэний 57 хувь нь урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг, 12 хувь нь 20-30 хувийг төлөх боломжтой харин үлдсэн хэсэг нь урьдчилгаа төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Гэрээгээ зөрчвөл буцалтгүй тусламжийг эргүүлэн төлүүлнэ гэв

Нийслэлийн орон сууцны корпораци, арилжааны банк болон төрийн албан хаагчийн хооронд байгуулсан гэрээгээ зөрчвөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг эргүүлэн төлүүлэх зарчим хэрэгжинэ гэж НЗДТГ мэдээллээ.