m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 11:53
48
Эмэгтэйчүүдэд зориулсан тоглолтууд зарлагдсаар

Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нийтийн дууны уран бүтээлчид хамтран монголынхоо бүх сайхан ээжүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан "Ачийг тань мөнхөд санана" баярын тоглолтоо өргөн барьж байна. Тоглолтонд МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Г.Эрдэнэбат, СТА дуучин Э.Оюумаа, МУСТА дуучин Х.Болормаа, СТА Дуучин Г.Эрдэнэтунгалаг зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.