m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 00:22
36
Улаанбаатар хотод зөөлөн цасан шуургатай

2015 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

                                           Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд.

                   Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голынсав газраар 11-16 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 м/сек. 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.