m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 00:41
98
Та стресст орвол өөрийгөө шүүмжлэхээ багасга

Та өөртөө туслахын тулд юу хийж болох вэ?

Хүмүүс өөрсдийн хувийн зан чанар, бие бялдрын онцлог, тэдэнд эргэн тойрны хүмүүсийн үзүүлж байгаа дэмжлэг зэргээс хамаарч, стресс дарамтад учрах үедээ өөр өөр байдлаар хариу үйлдэл хийдэг. Хэдийгээр таны амьдралд үүссэн хүнд хэцүү үйл явдлуудыг та ихэнхдээ хянаж чадахгүй ч гэсэн өдөр тутмын стресс дарамтад хариу үйлдэл хийдэг арга замаа зохицуулан өөрчилж, тэдгээр таагүй үйл явдлуудын заримаас хэрхэн зайлсхийх тухай мэдэж авах боломжтой.

Хангалттай унтаж амарч бай. Хэрэв та ядарч байгаа бол стресс дарамтад өртөх илүү магадлалтай болно. 

Өдрийн туршид өөрийнхөө энергийн түвшнийг хэвээр хадгалж байхын тулд тогтмол хоолло. Өглөөний цай уулгүй гэрээсээ бүү гар. Шинэ жимс, бүхэл буудайн талх, буудай (cereal), төрөл бүрийн гоймон, цагаан будаа хүнсэндээ хэрэглэж бай. 

Бяслаг, өндөг, улаан мах, цөцгийн тос зэрэг өөх, тосны агуулга өндөртэй хүнсний хэрэглээг аль болох багасга. Мөн сахар, давсны хэрэглээг багасгах хэрэгтэй. Кофе, цай, кола, шоколадны хэрэглээг багасгаснаар таны бие рүү шингэх кофейны хэмжээ буурна. Чадвал кофейн хэрэглэхийг бүрмөсөн зогсоо. 

Биеийн тамирын дасгал тогтмол хийж бай. Ялангуяа та суугаа ажилтай бол заавал хийгээрэй. Ингэж биеийн тамирын дасгал хийснээр “Сэтгэл сэргээгч” хэмээн нэрлэгддэг химийн бодисууд тархинд илүү ялгарч, таатай сайхан байгаа мэт мэдрэмжийг танд нэмэгдүүлнэ. 15-30 минут идэвхтэй, хурдан явган явж, эсвэл боломжтой бол усанд сэлж, дугуй унахыг хичээгээрэй.

Өөрийгөө амрааж тайвшруулах тогтмол цаг өөртөө тусгайлан гаргаж хэвш. Заавал ядарсан хойноо амрах гэж битгий хүлээ. Тогтмол явган явж, хөгжим сонсч, эсвэл бясалгал, йог хийж үз.  

Нар жигнэн ээх далайн эрэг дээр хэвтэж байгаа мэт дулаахан, сайхан, амарч тайвширсан, тав тухтай орчинд очсон байна” хэмээн сэтгэлдээ төсөөлөн бод. Тэр сайхан орчны бүхий л өнгө, гэрэл, дуу авиа, үнэр, мэдрэмжийг төсөөлөхийг хичээ. Таныг бусад хүмүүс сатааруулж, үймүүлэхгүй газар олж, гар утсаа унтрааж, гэрийн утсаа түр салгаад, дараах дасгалыг өдөр бүр 10-20 минут хийж хэвшээрэй.

Өөртөө туслахын тулд хийж болох нэмэлт зүйлүүд:

- Сэтгэлд дарамттай нөхцөл, орчинд орох үедээ цөөн хэдэн минут ганцаар байхыг хичээ. Хурдан, идэвхтэй явган алхаж, эсвэл тайвшрахад тус болох нам гүм газар хэсэг суу.

- Хэрэв таны булчин чангарч хөвчрөн, сулрахгүй байвал сүүлд хүссэн үедээ суллахыг хичээгээрэй.

Өөрийн шүүмжлэлээ багасгахыг хичээ. Өөрийнхөө сайн чанарууд болон өнгөрсөн хугацаанд гаргаж байсан амжилтуудаа өөртөө сануулж бай.

Өөрийгөө хэт бүү шүүмжил.

- Сэтгэлийн зовиураа дотроо түгжин бугшуулж болохгүй. Өөрт учирсан бэрхшээл, хүндрэлтэй зүйлсийг гэр бүлийн гишүүд, дотно найзтайгаа ярилцан хуваалцвал нэлээд хөнгөрнө.

Согтууруулах бодис, эсвэл зөвшөөрөлгүй, хориотой эм бэлдмэл хэрэглэж, түр зуур байдлыг “засах” гэж бүү чармай. Танд тулгарсан зовлон бэрхшээл дээр бас архи, мансууруулах бодисын шарталт, зовиур, мөнгөгүйдэл зэрэг нэмэгдэж, улам гай тарина.

Хэрэв:

- Та стресс дарамтаа захирч чадахгүй буйгаа мэдэрч байвал,

Таны сэтгэл гутарсан хэвээр байвал Эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж аваарай. Сэрэмжлүүлэг Стресс дарамтыг хязгаарлах. Хэрэв таны амьдралд их хэмжээний стресс дарамт тулгарсан бол дараах алхмуудыг хийж турш. Тэгвэл дарамтыг даван туулах, дарамт дууссаны дараа эрүүл мэндээр төдий л хохирохгүй үлдэхэд тусална.

Таны сэтгэлийг зовиур, стресст оруулж байсан орчин, нөхцлүүдийг 2-3 долоо хоног ажиглан тэмдэглэж ав. Тэрхүү стресс хямрал таны ажиллах чадварыг сайжруулж, эсвэл дордуулж байсан эсэхийг бас тэмдэглэ. Та тухайн төвөгтэй нөхцөлд өөр ямар байдлаар хариу үйлдэл хийсэн бол дээр байсан тухай сайн эрэгцүүлэн бод. Танд тулгарсантай төсөөтэй нөхцөлд бусад хүн хэрхэн хариу үйлдэл хийдгийг ойр тойрнынхоо хүмүүсээс асууж, судал.

Та өөрөө хянан захирах боломжгүй, танаас хамаарахгүй /замын түгжрэл зэрэг/ зүйлс амьдралд олон учирна гэдгийг хүлээн зөвшөөрч сур. Сэтгэлийн бэлтгэлтэй бай. Тэсч ядан уурлалаа гээд та л өөрийгөө зовооно.

Цагаа оновчтой хуваарилж, хамгийн түрүүнд хийх зүйлсээ дэс дараалан даруй хийж эхэл. Танд хамгийн чухал байгаа, тулгамдсан ажлыг түрүүлэн барьж авч хий. Хийж дуусгах ёстой эцсийн хугацаагаа урьдчилан тооцоод, энэ үедээ өөр бусад ажилд бүү сатаар.

Хийх ёстой ажил тань нэгмөсөн дуустал хийхэд дэндүү том, бармааргүй санагдаж байвал уг ажлаа хэд хэдэн жижиг хэсэг болгон хуваа. Тэдгээр хэсгээ дараалуулан бичээд, хийж дуусмагцаа дугуйлж, эсвэл чагтлах нь таны сэтгэлийг хөнгөлж эхэлнэ.

Аливаа зүйлсийг хүсч мөрөөдөх, төлөвлөхдөө бодитой ханд. Хийж чадмааргүй санагдаж байгаа, эсвэл хийх дургүй байгаа ажлуудаар өөрийгөө бүү хүндрүүл. Боломж байгаа дээр нь хийж чадах өөр хүнээр хийлгэхийг хичээ. Хэрэв ажил үйлс таны хүссэнээр бус, нэг л буруу яваад байгаа бол өөрийгөө бүү ялла, бүү гутар.

Ажиллаж байх зуураа цонхоор гадагш харах зэргээр түр боловч байн байн амарч, завсарлаж хэвш. Өдрийн цайны үед завсарлаж, заавал юм идэж бай.