m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 01:27
64
"Apple" компанийн цаг ирэх сард худалдаанд гарна

"Apple" компани өөрийн бүтээгдэхүүний нэг болох ухаалаг цагийг ирэх сарын 9-нд гаргах болжээ.  Цаг хоёр төрлийн хэмжээтэй, гурван төрлийн категоритой, энгийн төрөл болон спортын, тансаг зэрэглэлийн гэсэн ангилалтай. iPhone-ны функцэн дээр суурилсан байх гэнэ. Энгийн загвартай цаг нь 349 ам.доллар байх бөгөөд тансаг зэрэглэлийнх нь 18 каратын алттай 10 мянган орчим ам.доллараар худалдаанд гарах ажээ.  Харин спорт загварын цаг нь өөрийн биеийн үзүүлэлтийг хянах боломжтойгоос гадна спорт гэрэл, оосор нь тусгай иоджуулсан материалаар хийсэн, WiFi орчинд ажиллах боломжтой гэх зэрэг олон зүйлийг таны хэрэглээнд тааруулан ухаалгаар шийджээ. Дэлхийн зах зээл дээр ирэх дөрөвдүгээр сараас эхлэн худалдаанд гаргах аж.