m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 01:27
216
Тээврийн прокурорын үйл ажиллагаатай танилцжээ

Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Тээврийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Өөрийн биеэр бүх нэгжүүдэр явж прокурор, ажилтнуудтай уулзан, тэдний санал хүсэлтийг сонсохоос гадна мөрдөн байцаалтын шатанд удааширсан, олны анхаарал татсан, ээдрээ төвөгтэй эрүүгийн хэргүүдтэй танилцаж байгаа юм. 

Түүнийг дагалдан Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Д.Баярмагнай нар ажиллаж байна.